| 0 comments ]

USB drive (flash, zuuvriin hard..) байнга хэргэлдэг хүмүүст зөвөлгөө:
Таны флэш диск, external hard drive аюулгүй байдалд байхын тулд performance mode буюу "гаргаж чадах бүх хүчээ гаргаж чаддаггүй"
Ингэж бүх хүчээр нь ажилуулбал Data их хэмжээгэр зөөхөд хамаагүй хурдан болно!!
Ингэхийн тулд: usb drive(флэш-нийхаа)-нийхаа properties-рүүгээ ороод Hardware гэж tab байгаа, тэр дотроос өөрийнхөө usb-г сонгоод 2 дар нээгдэх цонход дотор Policies гэж таб байгаа тэрний 2дахь сонголты нь чагталчих.
Ингээд Data-гаа зөөвөл хамаагүй хурдан болно!! (full speed) Гэхдээ дуусчаад буцааж байсанаар нь болгохыг бас зөвлье!!
Тэгвэл флэш чин илүү удаан амьдрана

| 0 comments ]

Windows-ийн нууц үгээ мартчихаад өөрийн компьютераа асаах гэж сандарч байна уу? Хэрэв та доорх алхмуудыг дарааллуулан хийвэл нууц үгээ дахин сэргээх боломжтой.
Алхам 1
Windows-ийг асаах CD авч CD-ROM-доо хий. Ингээд CD ажиллаж эхэлмэгц компьютерийг асаахын тулд ямар ч хамаагүй товч дар.
Алхам 2.
Дэлгэцэн дээр доорх хоёр сонголт гарч ирэх хүртэл хүлээ.
1. Install windows
2. Repair windows
Компьютер засах буюу” R” товчийг дар. Торируулга нь CD дээрх файлуудыг хатуу диск руу тань хуулж автоматаар асаж унтартал нь хүлээгээрэй.
Алхам 3.
(Graphical User Interface) гэсэн дэлгэц Windows Setup дээр харагдах болно. Та коммандыг сонгох хэрэгтэй.
Хэрэв та Windows 2000 хэрэглэдэг бол “Registering Components” гэсэн бичиг гартал нь хүлээж дараа нь “Shift+ F10” гэсэн товчийг дар.
Windows ХР хэрэглэгч бол “Installing devices” гэсэн бичиг гартал  нь хүлээж “Shift+ F10” товчийг дарах хэрэгтэй.
Алхам 4.
Комманд менюгээс одоо Control Panel-ийг сонгож Windows 2000-ийн хэрэглэгч бол“control.exe” гэж бичиж дарна. Харин Windows XP-ийн хэрэглэгч бол “nusrmgr.cpl” гэж бичнэ. /дээрх хэсгээс кодыг шууд copy, paste хийх нь найдвартай байх болно/
Алхам 5.
Одоо ингээд Control Panel дахь administration/password utilities гэсэн хэсэг дээр шинэ нууц үгээ бий болгож комманд хэсгийг хаан засварыг гүйцэтгэх хүртэл түр хүлээгээрэй. Одоо компьютераа унтрааж асаан шинэ нууц үгээ хийн ажиллуулаарай!

| 0 comments ]


Аманд нь амар мэнд бялхаж
Атганд нь азын дөрвөн бэрх багтаж
Айл гэрт тань инээд хөөр цалгиж
Амар сайхан шинэлээрэй

Хатуу өвөл харьж, урин хавар айсуй
Хамаг бэрхшээл үлдэж, угтах баяр айсуй
Буурал жил улирч, буянт жил морилох нь
Өвгөн жил харьж, өлзийт жил золгох нь
Дорнын зурхайгаар мөрөө гаргаж
Долоон бурхандаа дээжээ өргөж
Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож
Дүүрэн жаргалтай түвшин амгалан
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!
---------------------------------------------

Дэлгэр сайхан сэтгэлтэй
Дээл бүсэн гоёлтой
Дэлхий тэнийм баясгалантай
Дээдэс нялхаст бэлэгтэй
Хоймортоо нарны бурхадтай
Хажуудаа насны бурхантай
Эрүүл энх саруул сайхан
Эрч дүүрэн сэтгэл түвшин
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
--------------------------------------------------
Буян номын гэгээ тооноор чинь цацарч
Бурхад инээмсэглэн хаалган дээр чинь бууж
Буурал өвгөд халуун ам бүлээрэй цуглан
Бүхнээс элбэг сайхан шинэлээрэй
----------------------------------------
Шижир цацрагт нараа дэлхий тойрч нас нэмсний дан баяр
Шидрүүн мөнгөн өвлийг өнтэй давсны давхар баяр
Шинэхэн цэцэглэх хавартай энх золгосны гурвалсан баяр
Шинийн нэгэн гэмээн эгнэн давхацсан дөрвөн баяраа сайхан тэмдэглээрэй.
-----------------------------
Шижир хvйтэн өвлийг өнгөтэй давсны баяр
Шинэхэн ногооны vнэртэй энх золгосны баяр
XVII жарны Илжиг хэмээх төмөр туулай жилдээ
Элгээрээ энх амгалан
Төрлөөрөө тvвшин амгалан байхын ерөөлийг өргөн дэвшvvлж
Юу санасан
Есөн цагаан хvсэл тань
Сэтгэлчилэн бvтэж
Хамаг бурхад авран нигvvлсч
Хотол тvмнээрээ амгалан жаргаж
Даага далантай
Бяруу булчинтай
Хурган хонь хуруу өөхтэй
Төлгөн хонь төө өөхтэй сар шинэдээ сайхан шинэлээрэй!
---------------------------------
Үйлс бүтээл нь монос цэцгийн дэлбээ шиг дэлгэрч, үр удам зандан модны мөчир шиг эрүүл чийрэг торниж юу санасан 9-цагаан хүсэл нь биелэн буян заяа нь булаг мэт дүүрэн хурж байхын ерөөлийг өргөн дэвшүүлье. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
-------------------------------------
Дэлгэр сайхан сэтгэлтэй
Дээл бүсэн гоёлтой
Дэлхий тэнийм баясгалантай
Дээдэс нялхаст бэлэгтэй
Хоймортоо нарны бурхадтай
Хажуудаа насны бурхантай
Эрүүл энх саруул сайхан
Эрч дүүрэн сэтгэл түвшин
Сар шиндээ сайхан шинэлээрэй!
---------------------------------------
Төрлөөрөө түвшин амгалан
Элгээрээ энх амгалан
Төр улсаараа элбэг дэлбэг

| 0 comments ]

Гарсан он: 2010
Төрөл: Strategy (God Sim / Manage/Busin. / Real-time) / 3DПлатформ: PC
Бүтээгч: The Sims StudioХөгжүүлэгч: Electronic ArtsХэл: Multi20 (20 хэлтэй)Хэмжээ: 2.3 GB
    Шаардах үзүүлэлт:
Windows XP:
- Процессор 2.0 Ghz Pentium 4 эсвэл илүү * 1 Гб РАМ
- Видеокарт - 128 Мб, поддержкой пиксельных shader version 2.0
- DirectX 9.0c
- Microsoft Windows XP Service Pack 2
- 6.1 GB хард дискний сул зай ба 1 Гбхадгалсан файлын зай
Windows VISTA:
- Процессор 2.4 ГГц Pentium 4 эсвэл илүү
- 1.5 Гб РАМ
- Видеокарт - 128 Мб, поддержкой пиксельных shader version 2.0
- Microsoft Windows Vista Service Pack 1
- 6.1 GB хард дискний сул зай




Анхны The Sims тоглоом 2000 оны 2 сарын 4нд анх олон нийтийн хүртээл болж байжээ. Уг тоглоомыг анх Maxis хэмээх студи гаргаж байсан бол сүүлийн хувилбар дээр нь EA Black Box  болон Visceral хэмээх студиуд ажиллажээ. Тоглоом нь ESRB –с Teen буюу өсвөр насны хүүхдийн ангилалд оржээ.
Гарсан даруйдаа л дэлхий даяаар 6.3 сая хувь борлогдон, хамгийн өндөр орлоготой тоглоом болсон байна. Бага байхдаа түүний анхны хувилбарыг найзынхаа компьютер дээр тоглож үзээд л дурлаж байсансан. Тэгэхдээ тухайн үед сайн компьютер бараг байдаггүй, их үнэтэй байдаг байсан болохоор найзтайгаа хуучны Celeron дээр гацан байж тоглодог байсан юм.
Sims гэдэг нь Simulation буюу хийсвэр бодит байдал гэсэн утгатай үг юм. Энэ ч утгаараа тоглоомон дээр та бяцхан хүмүүсийг удирдан хүний амьдрал дээр хийж болох бүх л зүйлийг хийх болно.  Унтах, идэх, амрах, ажиллах гээд амьдралын нэгэн хэвшмэл зүйлсийг хийж болохоос гадна найз нөхөдтэй болох, эхнэр авах нөхөрт гарах, урлаг спортоор хичээллэх зэрэг зүйлсийг ч хийж болно.
Тоглоом эхлэхэд та бэлэн байгаа гэр бүлүүдээс сонголт хийн тоглож болохоос гадна өөрөө гэр бүл зохион тоглоомонд оруулсан ч болно. Бэлэн байгаа гэр бүлүүд нь өөрсдийн төрөл бүрийн түүхүүдтэй бөгөөд амьдрах хэв маяг нь ч гэсэн сонирхолтой. Харин та өөрөө шинээр гэр бүл зохиосноор бүх юмыг шинээр эхлэнэ. Та гэр бүлийн хүмүүсээ яг бодит амьдрал дээрх шиг нь адилхан зүс царайтай хийж болохоос гадна бүр адилхан зан ааштай нэг өдөр төрснөөр хийж болно. Түүгээр ч зогсохгүй адилхан мөрөөдөлтэй зорилготой хийж болдог нь тоглоомыг улам сонирхолтой болгоно. Та өөрийн байшингаа барьж гэр орноо зохион байгуулж, тавилга хэрэгслээ худалдаж авч болох бөгөөд цаашлаад мөнгөө хуримтлуулан байшингаа сольж эсвэл томруулан барьж тохижуулж болно.
Тоглоомын баатрууд нь үргэлж нэг хэвээрээ байхгүй бөгөөд спортоор хичээллэвэл гоолиг бие хаатай болж идээд хэвтээд байвал эсрэгээрээ гүзээтэй тарган амьтан болно. Харин цаг өнгөрөх тутам та хөгширч үр хүүхэд тань томроно. Хүүхдүүд яг л амьдрал дээрх шиг төрөнгүүтээ халамж анхаарал их шаардаж том болоод сургуульд явж боловсрол эзэмшин цаашлаад ажилд орно. Ажилаа амжилттай хийж шаардлагатай боловсрол мэдлэгийг эзэмшиснээр та тушаал дэвшиж сүүлдээ сансрын нисгэгч, алдартай од, нууц тагнуул, мафийн эзэн болж болно. Энэхүү шинэ хувилбар дээр маш олон төрлийн мэргэжил мөн цагийн ажлууд байгаа бөгөөд хүн бүр нэг адил шатаар дээш өгсөхгүй. Зарим нь ажилдаа дуртай өндөр амжилт гарган өөр салбарт дэвшиж байхад зарим нь муу ажилласнаасаа болж дэвшихдээ ч тааруухан байх жишээтэй.
Та зогсоо зайгүй л ажиллаад байдаг тоглоом юм болов уу гэж бодвол андуурал. Тоглоомон дээр та найз нөхөдтэйгээ парти зохиож, хайртай бүсгүйтэйгээ болзоонд явж, амралтын өдрүүдээр зугаалгаар явж болно. Энэ бүхэн тань танийг төлөвшүүлж ажил мэргэжил, нийгмийн амьдралд тань ч нөлөөлнө. Мөн гэр орондоо шинэ тавьлага, эд хогшил авах зэрэг нь таныг төдийгүй бяцхан sims үүдийг тань ч баярлуулна.
Шинэ хувилбар дээр гол онцлог болж чадсан зүйл нь гэвэл хот. Хуучин та бараг гэртээ л байж гэрээсээ ч гардаггүй байсан бол энэ хувилбар дээр хотоор чөлөөтэй зугаалж болно. Хотод фитнесс, спорт төв, амралтын газар, бассейн зэрэг уйдаагаа гаргах газар цөөнгүй. Тэр болгонд та хүнтэй танилцаж найзалж нөхөрлөж болно. Өмнөх хувилбарууд дээрээ яг ийм эрх чөлөөтэй бүхэл бүтэн хотыг бүтээх гэж оролдож байсан боловч төдийлөн сайн болж байсан удаагүй.
Мөн энэ хувилбар дээр 2 дээр байсан шиг оноо цуглуулж сонин хачин эдлэлүүд худалдаж авдаг хэвээрээ байна. Тэгэхдээ хуучин дээрээсээ нэмэгдээд элдэв төрлийн чадварууд уг худалдаж авч болох зүйл дээр нэмэгджээ. Жишээлбэл галзуу хурдтайгаар гэрээ цэвэрлэх,  рестораны хоол гэртээ идэх, үргэлж цэвэрч байх зэрэг сонин хачин чадваруудтай болж болно.
Шинэ хувилбар дээр нэмэгдсэн бас нэг зүйл бол өөрт авч явдаг эд зүйл. Энэ нь цүнх гэсэн үг бөгөөд та цүнхэндээ ном цэцэг эд зүйлс гээд төрөл бүрийн зүйлс авч явж болно. Тэгээд хэрэгтэй үедээ гаргаж ирээд ашиглаж болно. Хамгийн хэрэгтэй зүйл нь бол гар утас. Одоо таны sim чинь гар утастай болсон болохоор дуудлага алдахгүй дуртай үедээ хүмүүстэй чалчиж чадах нь байна шүү дээ.
Тоглоомон дээр та цуг нэг компьютер дээр тоглож байгаа хүнийхээ sim –г амьдарч байгааг харж болдог нь маш сонирхолтой санагддаг. Яг л нэг бяцхан ертөнц өөрөө компьютер дотор бий болчихоод өсч хөгжиж байгаа мэт. Харин та цуг тоглож байгаа хүнийхээ sim –г аваад суучихвал тэр найзын тань sim таны гэрт нүүж ирээд таны удирдлаганд орчихно.
Энэ мэтчилэн тоглоомон дээр сонин хачин зүйлс маш их. Тэр болгоныг ярьвал нэвтрүүлгийн цаг хүрэхгүй. Та харин өөрөө олж мэдээрэй. Тэгэхдээ багахныг цухуйлгахад тоглоомон дээр сүнс, хий үзэгдэл, харь гаригийнхан хүртэл гарна шүү.

| 0 comments ]

Bee Movie Game-ийн шахсан, зөөврийн хувилбарыг нь хүргэж байна. Бүрэн эхээрээ 2GB гаруй хэмжээтэй байдаг бол энэ ердөө 265 МБ болсон байгаа. Та зөгийгөөр төрөл бүрийн даалгавар биелүүлэх ба бяцхан машин ч унах боломжтой